Wednesday, August 8, 2007

Зоосон дээр тулсан нөхөрлөл хэврэг,Зoвлoн дээр үүсгэсэн жаргал бат




1996 оны зун би хичээлийнхээ амралтаар Сэлэнгэ аймагт ээжийнхээ дүү дээр очиж амарч байхдаа Орхон голын эрэг дээр шавьлхан биетэй бор жаалтай анх бие биенээ харан талнилцаж билээ.Тэр үед би дөнгөж 10 настай байлаа найз мань ч ялгаагуй 10 настай байсандаг.Дарууханаар надтай гар бариаад Улаанаа гэж хэлж танилцаж байсан нь одоо ч юм шиг нүдэнд харагддаг юм.Тэр үед чи бид хоёр энэ дайны дотоны найз болно гэдэгээ төсөөлөөгүй явсан биз ээ.Тэр цагаас хойш арван хоёр жилийг ардаа орхиж ээ анд минь.Энэ хугацаанд болж өнгөрсөн бүхий л үйл явдалуудыг найз хэзээ ч мартадгуй юм.Чи манай хажуу талын орц,би танай дэд давхарт байлаа.Бид нар гадаа тоглож байхад ,чи голцуу аавдаа тусалаад явдаг байлаа.Цаг хугацаа өнгөрхийн хэрээр чи бид хоёр улам бие биедээ дотнсож ,ойртох тусам найз нь чамаас их зуйлийг сурж ,чамайг хүндэлдэг болсон.Найзаасаа чи юу сурсаныг би мэдэхгүй,харин чамаас би эх зуйлийг сурсаан.Хоёулаа арван таван настай байхдаа,төмөр цуглуулж тушаагаад анхныхаа цалингаар ,ээж,ааваасаа мөнгө авалгуй хүүхэдийн зусланд амарч байхдаа хэрндээ л баян хүүхдүүд байлаа.Бүх л шөнжингөө хүнд хүнд төмөр өргөөд явж байхдаа би чиний амнаас ядарлаа гэж үг сонсогүйээ.Анх хоёулаа шөнөжин пиво уучаад Дэжээ эгчид( Улаанаагийн ээж) алагдуулаад зогсож байхдаа нууцаар бие биерүүгээ инээгээд зогсож байсан.Манайх гэнэт нүүх болоод хүн,хүч,машин тэрэггүй мани чинь ганцаараа гүйж байхад чи бүхий л асуудалуудыг том хүн шиг зохихуулж өгсөнд, одоо хүртэл найз дотороо баярлаж явдаг шүү.Чи намайг анх машин бариж сургасан багш минь байлаа.Манай байрны урд хар үүрээр хоёулаа нилээн маргалдаад барилцаж аваад бие биенийгээ гэмтээчих вий гээд гар хүрж чадалгүй ,гэртээ ороод юу ч болоогуй юм шиг хамт унтаж байсан.Арван найман настайдаа анхыхаа бизнесийг эхэлж жижиг өөрөө түрээслээд ,хоёр талаасаа мөнгө нийлүүлээд Эрээн хотруу явж барагаа татчаад нэг л том захирлууд шиг нисэж байгаад шатсан.Энэ мэтчлэн тооцоод байх юм бол зөндөө олон дурсамжууд ард үлдэн хоцоржээ.Анх чи Америк явах болоод чамайг гаргаж өгчөөд,oнгoцны будалаас найз гэрлүүгээ явж байхдаа ганцаардалыг мэдэрч билээ.Хамагийн гоё нь ,би араас чинь Америк очоод онгоцноос буугаад гараад ирхэд чи намайг тосож аваад .Би яахав хөдөөний хүүхэд юу ч мэдэхгүй ангайгаад,чи нэг л том ах намайг чирч гулдраад ,энгэ тэг,ийшээ тийшээ,зoгс,яв ,бос,суу Америк гэдэг чинь чиний мэдэх Сүхбаатар сум биш гэж ирээд манигаа дагуулаад хариж билээ.Миний амьдралд нөлөөлсөн хүний тоонд яах араггуй эхэний байранд орох хүн бол миний найз Улаанаа.Би чамаас эрэгтэй хүний ямар зан чанар ,алсын хараа,хүнлэг сэтгэл,найз нөхөдийн үнэнч нөхөрлөл,юманд хүлээцтэй ,хөдөлмөрч ,уйгагүй,өгөөмөр хүнд байх нандин бүх чанарыг олж харж байгаач хараахан сурч амжаагуй л явна.Цаашдаа би чамаас хичнээн сайн сайн чанаруудыг олж хархыг бурхан л мэдэх байх.Найз нь чамайг бусадаас илүү мэднэ.Чи надаа юугаа ч нуулгуй яридаг.Чи надад бусдаас илүү итгэдэг.Энэ их итгэлийг би дааж чадах үгүй дэ эргэлздэг.Чи бид хоёрын найзалсан он жилүүдэд хүнд бэрх жилүүд зөндөө байсан ч хамтдаа байхдаа хоёлаа хэнд ч дийлдэж байгаагүйгээ.Чи бид хоёрын нөхөрлөл он цаг улиран одох тусам төгөлдөржиж улам бат бэх харицаа үүсэхийг би хүсэж байна.Миний нөхөрлөл чамд ямар ч болзол тавихгүйгээ ,чи хэзээ нэгэн цагт хэн ч болсон,юу ч тохиоолдсон бай миний сэтгэлд үргэлж сайн нөхөр,сайн багш минь хэвэрээ байх болно.Найз нь энэхүү бичэлгээ чадварлаг яруу найрагч ,зохиолч шиг найзынхаа бүх сайн чанаруудыг гаргаж бичиж чадаагүй ч ямар их хэчээснийг бурхан мэдэх байхаа.Чамайг болон чиний ойр дотоны бүх хүмүүсийг бурхан эвээх болтугай.

Monday, August 6, 2007

Монголчууд бүдүүлэг


Манай монголчууд сүүлийн үед гаднанийхнаас илүү өөрсдөө ингэж ярих боллоо.Хүнээс сонсохоор:Манай монголчууд бүүдүүлэг,бoхир заваан,муу санаатай,хулгайч,зэрлэг,залхуу гэж их ярих юм.Аан тэр ч гайгуй нэг казак залуутай танилцаж билээ.Тэр Монголын төрийн тэтгэлэгээр нэг газар сурдаг юм.Тэгээд би түнээс асууваа,чи төгсөөд юу хийх гэж байна да?Гэтэл төгсөөд Казкастан нь очиж ажилна гэдэг юм байна.Би ч шууд улаан нүүрлүү нь шанаа өгмөөр болсон ч шүүдээ зуугаад өнгөрсөн дө.За энэ ч яаахав угаасаа Монголд төрж өссөн Монголоор тэжээлгсэн казак хүн ийм байх нь араггуй.Гэвч Монголд төрссөн Монгол залуучууд мань ингэж яриж байна гэвэл та нар яахуу?.Би ийм залуучуудтай зөндөө таарч ярилцаж байлаа.Ер нь бол манай улс хэцүү байгааг би мэднэ.Зарим нэг хүмүүс Монгол улс гоё болхоор нь очно гэх юм.Энэ улс орноо бид хөгжүүлхгүй бол биднээс өөр хэн ч хөгжүүлхгүй.Монголд төрж өсөөд бүл суурь хүмүүжил болох ерөнхий боловсрол эзэмшээд,халамжийн үйлчилгээг хүртээд,эрүүл мэндээ хамгалуулчаад.Яг сайхан эрийн цээнд хүрээд одоо л нэг хийж бүтээдэг нас нь дээр ирчээд гэнэт гадаадын соёлыг гайхаж бишрээд ,хөлийг нь дөрөөнд гарийг нь газанд хүргэж өгсөн улс орноо,ард түмнээ,өвөг дээдсээ муулж болно гэж үү.Гэнэт сансараас бугаад ирчихсэн хүн шиг,нутаг ус ,ард түмнээ ад үзээд яахийн бэ.Эх орноо байгаагаар нь хараад хайрлаж чадахгуй хүн.Зусар ч бялдууч хүн л байж таарна.Харин тэр хүмүүсээс би гуйдаг юм.Та нар нэгэнт ингээд шийдэснээс хойш.Ядаж гадныханд битгий Монголоо муугаар яриарай,болж өгвөл хамагийн сайн яриж чадах хэмжээндээ магтаарай.Тэгэх юм бол ядаж нэг ч гэсэн зуулчин Монголд ирээд хэдэн $ манай улсын хөгжилд өгчөөд явна.Тэгээд Монголдоо том тусаллаа даа гэж боодоод өөрсдийгөө тайвшируулаад явна биз

Ач тус

Ач тусын талаар жоохон бодож явдаг зуйлээ бичимээр санагдлаа.Хүн болгонд ямар нэг хэжээгээр туслалцаа хэрэгтэй л болдог.Байх байхгуйн зовлон хэнд ч байдаг хорвоо юм хойно.Тус гэдэг нь өөрөө том хүрээ хамрана.Хүнд эд материалын болоод сэтгэл санаа гэсэн үдсэн хоёр хэлбэрээр түлхүү хүрдэг болов уу.Энэ хоёрыг энд тайлбарлах нь илүүц байх. Одоо үдсэн сэдэв ээ орж ,яагаад энэхүү сэдэвийг бичих болсон оо та бүхэнтэйгээ хуваалций гэж бодлоо.Эртэний хятадын гун ухаанд <<Сайныг бүтээхдээ хожмын хариу тусын тухай бодохгүй бол,ширхэг үр мянган пүү ургац өгнө.Бусдад туслахдаа өөрийн өгөөмөрийг гайхаж,хүмүүсээс талархал шаардах юм бол,зуун алтан зоос ч чамд хагас зэс мөнгөний үнэ хүнд авчрахгуй>>Хун Цзычэн.Тэгэхээр хүнд тусалсан бол түүний тухай бодоод ч хэрэггүй зөвхөн сайхан сэтгэлээр тусал гэсэн сургааль элбэг харагддаг.Гэвч би хувьдаа түүний эсрэг бодолтой хүн.Хүнд тусалж байна гэдэг нь өөрөө сайхан өгөөмөр хэрэг бусуу?Манай монгол ардын зүйр үг ч байдаг шүү дэ.Аяганы хариу өдөртөө Агтны хариу жилдээ гэж.Ер бол хүн ямар нэг хэжээгээр тусалсан л бол тухайн хүндээ боломжтой бол заавал хариуг нь барих хэрэгтэй гэж би үздэг.Манайхан нь энэ тал дээр нилээн таруу юм шиг надад харагддаг.Жишээ нь :Бидэнд хэн нэгэн тусалсан бол тухайн хүнд заавал бидний тус хэрэгтэй үед нь тусалах хэрэгтэй гэж бодож явдаг нь бидний нэг төөрөгдөл юм уу.Тус гэдэг бол маш энгийн юмнаас эхэлдэг болов уу.Найз нөхөд хэн ч байж болно.Нэг орой ажилаа арай жоохон эрт тараад сайхан амттай хоол хийгээд (би өөрөө хоол хийх хобитой болхоор энэ жишээг татачлаа)дайлаад халуун дотно яриа өрнүүлхэд сайхан тус боллоо гэсэн үг.Ер нь бол хэн ч дотороо тусалсаны хариуг их бага хэжгээрээр хардаг байх(хихихих).За бодоод байсан чинь би нилээн том хэжээтэй сэдэв авсан юм шиг байна.Хятадын гүн ухаан Буддын гүх ухаантай маргалдаж байнш тээ.Гэхэдээ л хүн болгон хэрэв Будда бурхан шиг болох юм бол энэ дэлхий лав утгаа алдах байхаа.Миний хэлэх гээд байгаа зуйл бол ерөөсөө хэн нэгэн танид тусалсан л бол заавал том хэмжээгээр дараа нь тусална гэж бодоод юу ч хийхгүй явсанаас маш энгийн юм аар тусалхад л тэр ч нь том тус хүргэлээ л гэсэн үг.