Monday, August 6, 2007

Ач тус

Ач тусын талаар жоохон бодож явдаг зуйлээ бичимээр санагдлаа.Хүн болгонд ямар нэг хэжээгээр туслалцаа хэрэгтэй л болдог.Байх байхгуйн зовлон хэнд ч байдаг хорвоо юм хойно.Тус гэдэг нь өөрөө том хүрээ хамрана.Хүнд эд материалын болоод сэтгэл санаа гэсэн үдсэн хоёр хэлбэрээр түлхүү хүрдэг болов уу.Энэ хоёрыг энд тайлбарлах нь илүүц байх. Одоо үдсэн сэдэв ээ орж ,яагаад энэхүү сэдэвийг бичих болсон оо та бүхэнтэйгээ хуваалций гэж бодлоо.Эртэний хятадын гун ухаанд <<Сайныг бүтээхдээ хожмын хариу тусын тухай бодохгүй бол,ширхэг үр мянган пүү ургац өгнө.Бусдад туслахдаа өөрийн өгөөмөрийг гайхаж,хүмүүсээс талархал шаардах юм бол,зуун алтан зоос ч чамд хагас зэс мөнгөний үнэ хүнд авчрахгуй>>Хун Цзычэн.Тэгэхээр хүнд тусалсан бол түүний тухай бодоод ч хэрэггүй зөвхөн сайхан сэтгэлээр тусал гэсэн сургааль элбэг харагддаг.Гэвч би хувьдаа түүний эсрэг бодолтой хүн.Хүнд тусалж байна гэдэг нь өөрөө сайхан өгөөмөр хэрэг бусуу?Манай монгол ардын зүйр үг ч байдаг шүү дэ.Аяганы хариу өдөртөө Агтны хариу жилдээ гэж.Ер бол хүн ямар нэг хэжээгээр тусалсан л бол тухайн хүндээ боломжтой бол заавал хариуг нь барих хэрэгтэй гэж би үздэг.Манайхан нь энэ тал дээр нилээн таруу юм шиг надад харагддаг.Жишээ нь :Бидэнд хэн нэгэн тусалсан бол тухайн хүнд заавал бидний тус хэрэгтэй үед нь тусалах хэрэгтэй гэж бодож явдаг нь бидний нэг төөрөгдөл юм уу.Тус гэдэг бол маш энгийн юмнаас эхэлдэг болов уу.Найз нөхөд хэн ч байж болно.Нэг орой ажилаа арай жоохон эрт тараад сайхан амттай хоол хийгээд (би өөрөө хоол хийх хобитой болхоор энэ жишээг татачлаа)дайлаад халуун дотно яриа өрнүүлхэд сайхан тус боллоо гэсэн үг.Ер нь бол хэн ч дотороо тусалсаны хариуг их бага хэжгээрээр хардаг байх(хихихих).За бодоод байсан чинь би нилээн том хэжээтэй сэдэв авсан юм шиг байна.Хятадын гүн ухаан Буддын гүх ухаантай маргалдаж байнш тээ.Гэхэдээ л хүн болгон хэрэв Будда бурхан шиг болох юм бол энэ дэлхий лав утгаа алдах байхаа.Миний хэлэх гээд байгаа зуйл бол ерөөсөө хэн нэгэн танид тусалсан л бол заавал том хэмжээгээр дараа нь тусална гэж бодоод юу ч хийхгүй явсанаас маш энгийн юм аар тусалхад л тэр ч нь том тус хүргэлээ л гэсэн үг.

1 comment:

galdar said...

Юманд учир, суманд начир байдаг гэдэг байх аа....
Хүнд туслана гэдэг бас тусламж гуйна гэдэг цаанаа асар их зүйлийг агуулж байдаг юм шиг. Гэхдээ чадах чинээгээрээ туслачихаад энэ хэзээ надад хариу барих бол гээд хүлээгээд байх бол утгаггүй. Бас хүнээр туслуулчихаад за ганц туслаа л биз сүртэй юм гэж байгаа бол бас утгагүй. Тэгхлээр хоолонд давс тааруулдаг шиг аль алиныг нь тааруулаад явбал хоол шиг амттай амьдрал бий болж болох л юм.
Харин тэр хоолны хувьд хаад өглөө эрт босоод өдрийн хоол бэлдчихээд хэн нэгэн найз дээрээ очих ч гоё шүү. Эсвэл зүгээр л жаал хуурай идэх юм, ундаа бариад очсон ч яахав дээ хэхэ