
1996 оны зун би хичээлийнхээ амралтаар Сэлэнгэ аймагт ээжийнхээ дүү дээр очиж амарч байхдаа Орхон голын эрэг дээр шавьлхан биетэй бор жаалтай анх бие биенээ харан талнилцаж билээ.Тэр үед би дөнгөж 10 настай байлаа найз мань ч ялгаагуй 10 настай байсандаг.Дарууханаар надтай гар бариаад Улаанаа гэж хэлж танилцаж байсан нь одоо ч юм шиг нүдэнд харагддаг юм.Тэр үед чи бид хоёр энэ дайны дотоны найз болно гэдэгээ төсөөлөөгүй явсан биз ээ.Тэр цагаас хойш арван хоёр жилийг ардаа орхиж ээ анд минь.Энэ хугацаанд болж өнгөрсөн бүхий л үйл явдалуудыг найз хэзээ ч мартадгуй юм.Чи манай хажуу талын орц,би танай дэд давхарт байлаа.Бид нар гадаа тоглож байхад ,чи голцуу аавдаа тусалаад явдаг байлаа.Цаг хугацаа өнгөрхийн хэрээр чи бид хоёр улам бие биедээ дотнсож ,ойртох тусам найз нь чамаас их зуйлийг сурж ,чамайг хүндэлдэг болсон.Найзаасаа чи юу сурсаныг би мэдэхгүй,харин чамаас би эх зуйлийг сурсаан.Хоёулаа арван таван настай байхдаа,төмөр цуглуулж тушаагаад анхныхаа цалингаар ,ээж,ааваасаа мөнгө авалгуй хүүхэдийн зусланд амарч байхдаа хэрндээ л баян хүүхдүүд байлаа.Бүх л шөнжингөө хүнд хүнд төмөр өргөөд явж байхдаа би чиний амнаас ядарлаа гэж үг сонсогүйээ.Анх хоёулаа шөнөжин пиво уучаад Дэжээ эгчид( Улаанаагийн ээж) алагдуулаад зогсож байхдаа нууцаар бие биерүүгээ инээгээд зогсож байсан.Манайх гэнэт нүүх болоод хүн,хүч,машин тэрэггүй мани чинь ганцаараа гүйж байхад чи бүхий л асуудалуудыг том хүн шиг зохихуулж өгсөнд, одоо хүртэл найз дотороо баярлаж явдаг шүү.Чи намайг анх машин бариж сургасан багш минь байлаа.Манай байрны урд хар үүрээр хоёулаа нилээн маргалдаад барилцаж аваад бие биенийгээ гэмтээчих вий гээд гар хүрж чадалгүй ,гэртээ ороод юу ч болоогуй юм шиг хамт унтаж байсан.Арван найман настайдаа анхыхаа бизнесийг эхэлж жижиг өөрөө түрээслээд ,хоёр талаасаа мөнгө нийлүүлээд Эрээн хотруу явж барагаа татчаад нэг л том захирлууд шиг нисэж байгаад шатсан.Энэ мэтчлэн тооцоод байх юм бол зөндөө олон дурсамжууд ард үлдэн хоцоржээ.Анх чи Америк явах болоод чамайг гаргаж өгчөөд,oнгoцны будалаас найз гэрлүүгээ явж байхдаа ганцаардалыг мэдэрч билээ.Хамагийн гоё нь ,би араас чинь Америк очоод онгоцноос буугаад гараад ирхэд чи намайг тосож аваад .Би яахав хөдөөний хүүхэд юу ч мэдэхгүй ангайгаад,чи нэг л том ах намайг чирч гулдраад ,энгэ тэг,ийшээ тийшээ,зoгс,яв ,бос,суу Америк гэдэг чинь чиний мэдэх Сүхбаатар сум биш гэж ирээд манигаа дагуулаад хариж билээ.Миний амьдралд нөлөөлсөн хүний тоонд яах араггуй эхэний байранд орох хүн бол миний найз Улаанаа.Би чамаас эрэгтэй хүний ямар зан чанар ,алсын хараа,хүнлэг сэтгэл,найз нөхөдийн үнэнч нөхөрлөл,юманд хүлээцтэй ,хөдөлмөрч ,уйгагүй,өгөөмөр хүнд байх нандин бүх чанарыг олж харж байгаач хараахан сурч амжаагуй л явна.Цаашдаа би чамаас хичнээн сайн сайн чанаруудыг олж хархыг бурхан л мэдэх байх.Найз нь чамайг бусадаас илүү мэднэ.Чи надаа юугаа ч нуулгуй яридаг.Чи надад бусдаас илүү итгэдэг.Энэ их итгэлийг би дааж чадах үгүй дэ эргэлздэг.Чи бид хоёрын найзалсан он жилүүдэд хүнд бэрх жилүүд зөндөө байсан ч хамтдаа байхдаа хоёлаа хэнд ч дийлдэж байгаагүйгээ.Чи бид хоёрын нөхөрлөл он цаг улиран одох тусам төгөлдөржиж улам бат бэх харицаа үүсэхийг би хүсэж байна.Миний нөхөрлөл чамд ямар ч болзол тавихгүйгээ ,чи хэзээ нэгэн цагт хэн ч болсон,юу ч тохиоолдсон бай миний сэтгэлд үргэлж сайн нөхөр,сайн багш минь хэвэрээ байх болно.Найз нь энэхүү бичэлгээ чадварлаг яруу найрагч ,зохиолч шиг найзынхаа бүх сайн чанаруудыг гаргаж бичиж чадаагүй ч ямар их хэчээснийг бурхан мэдэх байхаа.Чамайг болон чиний ойр дотоны бүх хүмүүсийг бурхан эвээх болтугай.