Monday, July 23, 2007

Эх орон



Нутаг усаа урид байгаагуйгээр их сандаг боллоо.Очих хугацаа нь дөхөөд байгаа ч юм уу.Шөнө болгон л бараг зуудэлээд унтаж чадхаа больжээ.Ээжтэйгээ цуг Авгай модруугаа алхаж байсан,найзуудтай хамт загас бариад зогсож байсан.Eр нь л сайхан гэсэн юм болгон минь тэнд үлдэж дэ.Анх жоохон хүүхэдүүд байхад Амeрк гэдэг улс газарын диваажин шиг боддог байлаа.Одоо бодоод байх нээ газарын диваажин гэж Мини л эх орон минь юм уу да.За за энгээд өвгөн шиг ярьж эхлдэг юм.Үдсэн сэдэвээсээ халиж байна.Хүний нутаг хүний л нутаг байдаг юм байна.Уул ус агаар,гол,мөрөн.ард олон ч бас нэг л элгэмсэг биш.(тамхиа татав).Би нэг л юм нд баярладаг болоод байгаа.Би чинь яач доройтсон ч намайг хулээгээд авчих Эх оронтой доо баярладаг.Далай ламын ах Норов гэгээнийн өгсөн ярилцалага уншаад сууж байхад Эх оронгуй гадаад паспортгуй хүн ямар хэцүү байдаг болоод сэтгэлийн баяр жаргалгуй амьдарлаар амьдардаг болохыг тэндээс ойлгоод.Өөрийгөө бодож билээ,Мини Эх орон одоо ядуу буурай олон услын төвшинд нэр хүнд муу ч.Тэр хуний хажууд би муу ч гэсэн Эх оронтой юм шуу дэ гэж бодож билээ.Ярилцлагаас иш татав:

Аллен: -Би таныг лав нэг сайхан юмыг хэлэхийг хvлээж байна. Дор хаяхад "Би Тєвдєд хайртай" гээд хэлэхгvй юу?
Норов гэгээн: -Би Тєвдєд хайртай. Харамсалтай нь хэдэн жилийн дараа Тєвд байхгvй болно. Хятадууд Тєвдийг эзэлчихлээ гээд тєвдvvд бид одоо юу хийх юм бэ? Тэд ирээд vй олон хvнийг шоронд хийсэн. Хvмvvсийг гэрээс нь бариад л шоронд хийсэн. Тэд шоронд тамлагдаж байна. Харин та юу хийж чадaх вэ?

Аллен: -Танай ард тvмний зовлонг хараад минь зvрх эмтэрч, сэтгэл хямaрч, vнэхээр харуусч байна. Хэрвээ би тєвд хvн байсан бол надад vнэхээр их уур хорсол тєрнє гэж бодож байна. Ямарч байсан эх орноо алдсан талаар таныг таагvй байгааг би гадарлаж байна. Энэ бол vйлийн vр мєн vv? Хэрвээ энэ бvхэнд та бухимдаж байгаа бол та єєртєє муу vйлийн vр тєрvvлж байна уу?
Норов гэгээн: -Тэгээд одоо яах вэ? Яаж ч чадахгvй. Байдал нэгэнт эсрэг болсон тул тэгэж єєртєє нvгэл хураагаад яахав. Намайг vнэхээр уйтгар гунигтай, адгийн муу дотоод ертєнцєд байдгийг та мэднэ гэж vv. Би тєвд хvн байлаа ч, Тєвдєдєє явж чадахгvй тарчилж байна. Та хvмvvстэй уулзаад аяга цай хамт уудаг даа. Тэд "За маргааш би нутаг буцлаа" гэж хэлнэ биз. Гэтэл надад явах газар байхгvй. Би юун буруу юм хийсэн юм бэ, надад ямар нэгэн буруу байна уу? Яахаараа би буцаад гэртээ харьж чадахгvй байна.

Аллен: -Yvнд тэгээд хариулах хариулт байна уу?
Норов гэгээн: -Байхгvй. Тэгэхээр надад нарт ертєнцєд амьд байх vнэн уйтгартай байна. Уйтгарт ертєнцєє гэж, бусад хvн ойлгохгvй л дээ.

Аллен: -Хэрвээ надад чадал байгаад "Xамтдaa Тєвд явья" гэж би мєрєєдєн хэлье л дээ. Та бид Тєвд хамт явлаа гэж бодьё. Тэгвэл та очоод надад юу vзvvлэх вэ? Yзэхийг хvссэн, vзvvлэхийг хvссэн таван газраа нэрлээч?
Норов гэгээн: -Миний vзэх гэсэн Тєвд одоо байхгvй болсон. Хятадууд эзлээд бvх юм орвингоороо тэнд єєрчлєгдсєн.

Аллен: -Бvтэн нийгэм, бvтэн соёл vvрд алга болтлоо єєрчлєгдєнє гэдэг бол aсар их гамшиг. Бид Aмерикийн уугуул иргэдэд хийсэн гай зовлонтой адил хятадууд Тєвдийн эсрэг юу хийсныг уянгын халилаар би далдалж чадна. Энэ бvхнийг та ойлгоно байх. Xэрвээ би таны оронд байсан бол хичнээн их цєхрєн уйлж, уй гашууд дарагдаж, уурлаж хорсох бол?
Норов гэгээн: -Уйлья гэсэн ч миний нулимас одоо дуусчээ. Уйлах нулимсаа би барсан байна.
Энэ ярилцлагийг уншичаад энэ дэлхийд би яаа ч доройтож явсан эргээд очих нутагтайдаа баярлаад тэр үeд нуламис гарж билээ.(ийм л уйланхай амьтан да би).
Уншигч та ч гэсэн үүнийг уншаад нэгийг бодно биз дэ.

2 comments:

Номио said...

dotor yostoi gachin bolchlooo. neeree l sanaj temuuleh, namaig huleeh eh orontoi hun shuu geher goe bainaa.

Anonymous said...

Эх оронтой хүн гэдэг чинь эргээд эрэх гэртэй л гэсэн үг шүү дээ. Монгол орон маань сайхоон би хайртай :)

Чиний санадаг чинь ч эх оронч, өөриймсөг хүний сэтгэл. Удахгүй хүрээд ирнөө ;)